Мэдээ

БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь  анх 2010 оны 03-р сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч 2010 оны 11-р сарын 26-нд өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

-2009 онд Биеийн тамир спорт хороо анх байгуулагдахад даргаар Чимэд овогтой Гочоосүрэн томилогдон ажиллаж байхдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан түүхтэй.

-2012 онд Галдан овогтой Жамсран 2020 он хүртэл ажиллан, 2013 онд 11, 2019 онд 14 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжсэн.

-2021 оноос Ганхайч овогтой Тэмүүлэн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон үйл ажиллагаагаа явуулж, Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Ерөнхийлөгчийн “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” 2010 оны 53 дугаар зарлиг, Улсын Их Хурлын “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” 2009 оны 95, Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 2012 оны  “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2009 оны 05 дугаар тогтоол, Засгийн газар болон Нийслэл, дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд  хүүхэд залуучууд, ахмад настан, иргэдийг биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтээр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Манай спорт хороо нь Багахангай дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийг Сагсан бөмбөг, Волейбол, хөл бөмбөг 3 төрлөөр байгуулж, 5 төрлийн сургалт дасгалжуулалтыг тогтмол амжилттай явуулж байна.

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл