Мэдээ

Даргын Мэндчилгээ

Биеийн тамир, спортын салбарт ажиллаж байгаа үе үеийн багш, дасгалжуулагч, тамирчид, мэргэжилтэн, спорт сонирхогч, спортыг дэмжигч, та бүхэндээ Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос халуун мэндчилгээ дэвшүүлье.

Багахангай дүүргийн Биеийн Тамир Спортын Хороо нь 2010 онд байгууллагдсан  цагаасаа Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд, Нийслэл, дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж, Биеийн тамир, спортын ажил үйлчилгээг иргэд олон нийтэд  ил тод, нээлттэй, чанартай хүртээмжтэйгээр ажил үйлчилгээг хүргэж, мөн хүүхэд, залуучуудыг спортоор тогтмол хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, тэдгээрийн бие бялдрын боловсролд өв тэгш, эрүүл чийрэг иргэнг бий болгох, Улс, тив, дэлхийд нэр алдараа цуурайтуулсан тамирчид төрөн гаргахийг зорьж ажиллаж байна. Иймд иргэн бүрт биеийн тамир, спортын ажил үйлчилгээг тогтмол үзүүлэн идэвхи санаачлагатай хамтран ажиллах болно. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхнийг хүндэтгэсэн

Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл