Мэдээ

Түүхэн замнал

Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь анх 2010 оны 03-р сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч 2010 оны 11-р сарын 26-нд өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

-2009 онд Биеийн тамир спорт хороо байгуулагдахад анхны даргаар Чимэд овогтой Гочоосүрэн томилогдон 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан түүхтэй.

-2012 онд Галдан овогтой Жамсран байгууллагын даргаар  2021 он хүртэл 11 ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажилласан.

-2021 оноос хойш одоог хүртэл Ганхайч овогтой Тэмүүлэн даргаар томилогдон үйл ажиллагаагаа явуулж, энэ хугацаанд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/12 тоот Дүүргийн Засаг даргын захирамжаар 20 хүний бүрэлдэхүүнтэй болсон. 

Манай спорт хороо нь Багахангай дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийг Сагсан бөмбөг, Волейбол, хөл бөмбөг, Шагайн харваа, Такевондо гэсэн 5 төрлөөр сургалт дасгалжуулалтыг тогтмол амжилттай явуулж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.