Мэдээ

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА./2023-73/

Нийслэлийн иргэдийн спортын ХI наадмыг спортын 9 төрлөөр 5 үе шаттайгаар 2023 оны 08-р сараас 12-р сарын 03-ний өдрүүдэд зохион байгуулж шилдэг баг тамирчдаа тодрууллаа.

2023 оны 12 дугаар сарын 03 ний өдөр нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 35 хорооны 384 иргэн шагналаа гардан авлаа.

Багахангай_дүүрэг тус их наадмын

Ширээний шагайн наадгайн эрэгтэй төрөлд(Мөнгөн медаль) хүртсэн амжилтаар тэмцээнийг өндөрлүүллээ.

Энэхүү наадмын шигшээ тэмцээний нэгдсэн хаалтын үйл ажиллагаа 2023 оны 12-р сарын 03-ний өдөр Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд зохион байгуулж, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодын дарга нар оролцлоо.

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.