Мэдээ

Нийслэлийн иргэдийн спортын ХI наадмын нээлтийн ажиллагаа /2023-68/

Нийслэлийн иргэдийн спортын ХI наадмыг спортын 9 төрлөөр 5 үе шаттайгаар 2023 оны 08-р сараас 12-р сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Наадамд Нийслэлийн 9 дүүргийн 171 хорооны давхардсан тоогоор 90000 иргэн оролцсоноос шигшээ тэмцээнд 65 хорооны 124 багийн 1042 иргэн оролцож байна.

Багахангай_дүүрэг тус их наадамд спортын 5 төрлөөр оролцож байна.

Спорт явган аялалын төрөлд -12 тамирчин оролцсон

Ширээний шагайн наадгайн эрэгтэй, эмэгтэй төрөлд -15 тамирчин оролцож эрэгтэй баг (Мөнгөн медаль) хүртсэн.

Сагсан бөмбөгийн төрөлд -12 тамирчин оролцсон.

Дартсын төрөлд -4 тамирчин оролцоно.

Волейболын эрэгтэй, эмэгтэй төрлүүдэд-14 тамирчин оролцоно. Шигшээ тэмцээнд нийт 57 тамирчин оролцож байна.

Энэхүү наадмын шигшээ тэмцээний нэгдсэн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 11-р сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд зохион байгуулж, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодын дарга нар оролцлоо.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.