Мэдээ

3х3 сагсан бөмбөгийн тэмцээн /2023-64/

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбайг 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн төвийн 6 дүүрэг, Багахангай Багануур дүүрэгт байгуулсан билээ.

Уг талбай нь сагсан бөмбөгийн спортыг орон нутагт хөгжүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд ашиглагдсаар даруй 2 жил болжээ.

Багахангай тооцооны төвөөс 2023.10.28-ны өдөр хамтран ажилладаг байгууллагуудын ажиллагсдын дунд 3х3 нөхөрсөг тэмцээн амжилттай зохион байгуулж нийт 16 баг /эрэгтэй 8, эмэгтэй 8/ баг оролцож дараах шагналт байруудыг эзэллээ.

Эрэгтэй:

1-р байр Онцгой байдлын хэлтэс 800,000.00 төгрөг.

2-р байр Цагдаагийн хэлтэс 600,000.00 төгрөг.

3-р байр Ус суваг ашиглалтын товчоо 400,000.00 төгрөг.

Эмэгтэй:

1-р байр Онцгой байдлын хэлтэс 800,000.00 төгрөг.

2-р байр ЗД-ын дэргэдэх хэлтэс алба 600,000.00 төгрөг.

3-р байр Ус суваг ашиглалтын товчоо 400,000.00 төгрөг.

Тэмцээнд идэвхитэй оролцсон нийт баг тамирчид, үзэж сонирхсон хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.