Мэдээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Багахангай дүүргийн аварга шалгаруулах “БАДМИНТОН” тэмцээн 2023-62

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Багахангай дүүргийн аварга шалгаруулах “БАДМИНТОН” тэмцээн Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй

Хос гэсэн төрлүүдээр 2023 оны 10 сарын 20 өдөр БТСХ-ны спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 27 багийн 29 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Тэмүүлэн нар оролцлоо.

Тэмцээний шагналт байранд :

Ганцаарчилсан_эмэгтэй_төрөлд

Нэгдүгээр байранд С.Уранжаргал

Хоёрдугаар байранд Ц.Ганчимэг

Гуравдугаар байранд Ч.Тогтохням нар тус тус шалгарлаа.

Ганцаарчилсан_эрэгтэй_төрөлд

Нэгдүгээр байранд Б.Гантулга

Хоёрдугаар байранд Д.Алтанхуяг

Гуравдугаар байранд Ц.Мөнхтулга нар тус тус шалгарлаа.

Хосын_төрөлд

Нэгдүгээр байранд Б.Гантулга ахлагчтай УСАТ-ны баг хамт олон

Хоёрдугаар байранд Д.Алтанхуяг ахлагчтай Цагдаагийн хэлтсийн баг хамт олон

Гуравдугаар байранд О.Мөнхбадрах ахлагчтай ИТХ-ын баг хамт олон нар тус тус шалгарлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.