Наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд нийслэлУлаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам зохиогдоно.
Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын багтамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр Олимпикхауст боллоо.
Ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүнБ.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаЭ.Бадар-Ууган, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохионбайгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө,“Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо”ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр, БТСУХ-ны дарга О.Баттулга, хэлтсийндарга Б.Нямсүрэн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа болон наадамдоролцох тамирчид, дасгалжуулагчдын төлөөлөл оролцов.
Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг багтамирчдад амжилт хүсэж, Монгол Улсын төрийн далбааг Зүүн Азийн залуучуудыннаадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарболон Монголын багийн тугчдад гардуулан өгөв.
Монголын багийн тугчаар өсвөрийн УАШТ-ий мөнгө,хүрэл медальт волейболын тамирчин Ц.Ананд, өсвөрийн УАШТ-ий таван удаагийнаварга, Хүүхдийн спортын наадмын аварга сагсан бөмбөгийн тамирчин Н.Анужин нарсонгогдсон юм.
Монголын багийн хоёр тугч болон бадминтоныдасгалжуулагч Т.Ууганбаяр нар энэ үеэр тамирчид, дасгалжуулагчдыг төлөөлөнтангараг өргөлөө.
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамдбүс нутгийн улс орнуудын 1500 гаруй залуу тамирчин 11 спортын төрөлд өрсөлдөхбөгөөд манай улс 181 тамирчин, 42 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцохоорбэлтгэлээ базааж байна.
МҮОХ-ноос спортын хувцас хэрэглэлийн 361 брэндтэйхамтын ажиллагааны гэрээ байгуулсны хүрээнд наадамд оролцох баг, тамирчдаа ижбүрэн хувцас, өмсгөлөөр хангаад байгаа юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.