Мэдээ

"Хүрээ цам-Даншиг наадам 2023" шашин соёлын наадам Хүй долоон худагт зохион байгуулагдана. /2023-38/

"Хүрээ цам-Даншиг наадам 2023" шашин соёлын наадмыг 08 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно.
Даншиг наадмын бөхийн барилдаан 7 дахь удаагаа болох гэж байна. Даншиг наадамд улсын арслан Р.Пүрэвдагва 4 жил дараалан түрүүлж, Даншгийн дархан аварга цол хүртэж, 2019 онд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр, 2022 онд улсын харцага Л.Лха-Очир түрүүлж, Даншгийн арслан цол хүртээд байна.
Энэ жилийн даншиг наадамд 256 бөх барилдах тул бөхчүүд, үзэгчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.