Мэдээ

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ, АРГА ЗҮЙЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА/2023-27/

Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын биеийн тамирын багш, арга зүйчдийн "Сертификат"-тай сургалтыг Монголын Гимнастикийн холбоотой хамтран 2023 оны 03 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Өнөөдөр Нийслэлийн Засаг захиргааны V байрны “Иргэний танхим”-д зохион байгуулсан уг сургалт семинарын онолын хичээлд 9 дүүргийн цэцэрлэгийн 340 багш хамрагдлаа.
Дадлага хичээл:
- 2023.03.22-нд 09:00-17:00 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт
- 2023.03.23-нд 09:30-17:30 цагийн хооронд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт болно.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.