Мэдээ

ЗҮҮН АЗИЙН НААДМЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖТАЙ ТАНИЛЦАХ ХУВААРИЙГ ЗАРЛАЛАА /2023-18/

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наймдугаар сарын 16-23-ний өдрүүдэд болох Зүүн Азийн залуучуудын спортын наадмын зохион байгуулах хороо болон спорт төрлүүдийн холбоодын хурал өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд боллоо. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам спортын 11 төрөлд болох бөгөөд наадмын зохион байгуулах хорооноос ажлын явц болон спорт холбоодуудад барилга, байгууламжтай танилцах уулзалтын хуваарийг зарлав.
Наадмын барилга, байгууламжтай танилцах хуваарь:
III.01. Жүдо, чөлөөт бөх, таеквондо - “Степп арена”
III.01. Волейбол - “Буянт-Ухаа” спорт цогцолбор
III.02. Хөлбөмбөг - МХБХ-ны талбай
III.02. Бадминтон - МХБХ-ны футзалын ордон
III.03. Хөнгөн атлетик - Налайх дүүргийн цэнгэлдэх хүрээлэн
III.06. Бокс - Монгол бөхийн өргөө
III.06. 5х5 сагсан бөмбөг, ширээний теннис, Э-Спорт - “Уран ган” спорт цогцолбор
III.06. 3х3 сагсан бөмбөг - Сүхбаатарын талбай (түр байгууламж)
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.