Мэдээ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг" сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнд шалгарсан. /2023-17/

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг" сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнд шалгарсан баг тамирчдад батламж гардуулах, сугалаа сугалах арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Шигшээ тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн 49 сургуулийн 98 багийн 1.176 сурагчид өрсөлдөхөөр боллоо.
Бага, дунд насны тэмцээн 2023 оны 03 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт цогцолборт;
Ахлах насны тэмцээн 2023 оны 03 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт цогцолборт тус тус явагдана.
Баг тамирчиддаа спортын амжилтыг хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.