Мэдээ

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б. Бат-Эрдэнэ /2023-15/

Билгийн тооллын XYII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Гарч буй туулай жилд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны санаачлан хэрэгжүүлж буй спортын салбарын төсвийг нэмэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын байгууламжийн тоог бодитоор өсгөх, зорьж буй ажлууд улам урагшлах жил байх болно. Бид үндэсний шигшээ баг, Монголын спортын салбарын хөгжлийг шат шатны төвшинд ахиулж, нийгмийн үлгэр дуурайл болсон иргэн, ёс зүйтэй тамирчин бэлтгэхэд зорих болно. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б. Бат-Эрдэнэ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.