Мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН ЦОМООС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээн болж байгаа бөгөөд Монгол улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, хүрэл, ДАШТ-ий хошой аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө. Э.Содномпилжээ 107 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Түүний оролцсон жинд Иран улсын тамирчин алтан медаль хүртсэн бол Йордан улсын тамирчин хүрэл медаль хүртэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.