Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эмч, ажилтан нарыг өнөөдөр төрийн дээд одон, медалиар шагнасныг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гардуулав.
Түүнчлэн дээрх шагнал гардсан эрхмүүдийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ арга хэмжээнд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг нар байлцав.
Д.Жаргалсайхан дарга энэ үеэр “Хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон хүртсэн эрхэм хүмүүстээ баяр хүргэе, амжилт хүсье” хэмээн хэлж, гарын бэлэг гардуулав.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.