Мэдээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан /2022-64/

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол бөхийн өргөөнд амжилттай болж өнгөрлөө.
Улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын шинэ залуу аварга Оргихын Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат улсын заан Бердимуратын Серик үзүүрлэлээ.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат улсын харцага Б.Цэдэнсодном, Увс аймгийн Тэс сумын харъяат улсын харцага Ц.Мөнхбаяр нар тус тус үлдлээ.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.