Мэдээ

Бөх хурах дэвжээний нээлтийн ажиллагааны Улс, аймгийн цолтой бөхчүүдийн Үндэсний бөхийн барилдаан /2022-61/

Улс, аймгийн цолтой Үндэсний бөхийн барилдаан 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороонд 11 цагт эхэлж Хүчит бөхийн барилдаанд МУ-ын харцага, Ц. Мөнхбаяр МУ-ын өсөх идэр начин Ч. Батчулуун МУ-ын начин Э. Даш МУ-ын начин Ванданцэрэн МУ-ын начин Б. Бадамсүрэн нараар манлайлуулсан хүчит 32 бөх барилдсан.
Бөх хурах дэвжээний нээлтийн барилдаанд Увс аймгийн давст сумын харьяат Увс нуур дэвжээ Сүлд хороо УДҮС ТӨХК бөх Аймгийн арслан Эрдэнэбатын Мөнх-эрдэнэ түрүүлж, Завхан аймгийн алдархаан сумын харьяат Завхан дэвжээ, Алдар спорт хороо Сандей группийн, бөх Монгол улсын начин Базаргүрийн Бадамсүрэн үзүүрлэж, Увс аймгийн тэс сумын харьяат Увс нуур дэвжээ, Сүлд спорт хороо Кровун Броверс ХХК, бөх МУ-ын харцага Ц.Мөнхбаяр, Хөвсгөл аймгийн галт сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ Сүлд спорт хороо Шижир Гоульд ХХК, бөх МУ-ын начин Ч. Батчулуун нар их шөвөгт шалгарсан.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.