Мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛЬТНУУДЫГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА /2022-46/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛЬТНУУДЫГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА
.
Серб улсын нийслэл Белград хотод 2022 оны 9 -р сарын 8-18-нд хооронд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ амжилттай болж өнгөрлөө. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор эрэгтэй, эмэгтэй багын 20 тамирчин өрсөлдөж, 3 мөнгө , 2 хүрэл медаль буюу нийт 5 медальтай ирсэн билээ. Энэ амжилтаараа Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг 2022 оны Дэлхийн цомд өрсөлдөх эрхээ хангасан юм.
Өнөөдөр Улсын их хурлын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-эрдэнэ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан баг тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналын батламж гардуулав. Б.Бат-Эрдэнэ сайд нийт баг тамирчдад хандан “Парис-2024” зуны олимпын наадмаас алтан медаль авахыг хүслээ.
Монголын чөлөөт бөхийн тамирчдын амжилт:
• 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл мөнгө медаль
• 50 кг-ын жинд Д.Отгонжаргал мөнгө медаль
• 53 кг-ын жинд Б.Хулан мөнгө медаль
• 57 кг-ын жинд З.Занабазар хүрэл медаль
• 61 кг-ын жинд Н.Наранхүү хүрэл медаль








Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.