Мэдээ

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томилов /2022-43/

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томилов /2022-43/
Мэдээ Мэдээлэл ᠮᠡᠳᠡᢉᠡ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын албан тушаалд томиллоо. Тэрбээр 1964 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 58 настай. 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Боловсролын доктор зэрэгтэй. 1983-2000 онд Биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэгийн тамирчин, ахлах дасгалжуулагч, орлогч дарга, 1999 онд “Аварга” дээд сургуулийн захирал, 2004 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Батлан хамгаалахын сайд, 2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдын албан тушаалд томилох үндэслэл:
Монгол Улсад олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, 2024 оны Парисын Олимп болон тив, олон улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох Монгол тамирчдын бэлтгэлийг хангах ажилд томоохон хувь нэмэр оруулна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.