Мэдээ

Цаг үеийн мэдээ /2022-01/

Цаг үеийн мэдээ /2022-01/
Цаг үеийн мэдээ ᠴᠠᠭ ᠦᠶ᠎ᠡ᠎ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Засгийн газрын боловсрол, соёл, спорт хариуцсан референт Г.Оюунтунгалагтай салбарын тулгамдсан асуудал болон ойрын хугацаад хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав. Сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр тангаргаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан бөгөөд тэр өдөр ОХУ-ын Спортын сайд Матыцин Олег Васильевичтэй цахим уулзалт хийж, хоёр байгууллагын 2022-2024 онд хамтран гүйцэтгэх спорт, эрдэм шинжилгээний ажлын талаар ярилцсан юм. Энэ үеэр Монголын авьяастай, хүмүүжил төлөвшилтэй залуусыг ОХУ-ын спортын мэргэшсэн дээд сургуульд бэлтгэн сургахыг чухалчиллаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.