Мэдээ

2 дугаар хорооны спорт цогцолборын барилгын шав тавих ёслол /2022-23/

Багахангай дүүргийн 2 дугаар хороонд улсынтөсвийн хөрөнгө оруулалтаар баригдах хоёр давхар бүхий Спорт цогцолборынбарилгын шав тавих 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүүёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж,үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Г.Базархүрэл, Багахангай дүүргийн Засаг даргаС.Эрдэнэбаяр, Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын албыгтүр орлон гүйцэтгэгч Г.Тэмүүлэн , “Алтай шар говь” компанийн захиралӨ.Арманбек, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Мөнхбаяр,Налайх дүүргийн Биеийн тамир спортын, хорооны нийтийн Биеийн тамирын хэлтсийнахлах мэргэжилтэн О.Батсаруул, Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийнхурлын төлөөлөгч нар, Засаг даргын тамгын газар, 1,2-р хорооны албанбайгууллага ажилтан алба хаагчид, аж ахуйн нэгжүүд оролцлоо.Тус спортынцогцолборын барилга ашиглалтад орсноор иргэд олон улсын стандартад нийцсэнорчинд спортоор хичээллэх, эрүүл мэндээ дэмжих, ая тухтай орчинд нийтийн соёл,спортын арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэх билээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.