“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт өндөрлөлөө
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/546 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 7 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, түрүүлсэн болон эхний байруудад орсон тамирчдад шагналыг нь гардуулан өглөө. Энэ удаагийн гүйлтэд 20 мянга гаруй хүн бүртгүүлж, тэдний дотор Монгол Улсын нэр хүндтэй тамирчид, гадаадын 26 орны 150 гаруй гүйгч, тамирчид оролцсон юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.