Мэдээ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Багахангай дүүргийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 2026.01.30 өдөр зохион байгуулагдлаа. /2026-2/

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Багахангай дүүргийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 2026.01.30 өдөр зохион байгуулагдлаа. /2026-2/
Тэмцээн уралдаан ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠤᠷᠤᠯᠳᠤᠭᠠᠨ
Барилдааны Түрүү бөх- Төв аймгийн Баянчадмань сумын харьяат Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх Улсын харцага Э.Ууганбаяр
Үзүүр бөх- Төв аймгийн Заамар сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх Аймгийн арслан Л.Даваажамц
Шөвгөрсөн бөх- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан
Шөвгөрсөн бөх- Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх Аймгийн арслан Н.Дашдаваа нар шалгарлаа
Өсвөрийн үндэсний бөхийн барилдаанд:
Түрүү бөх - Улаанбаатар хот 73-р сургуулийн 11д ангийн сурагч Д.Даваасамбуу
Үзүүр бөх - Багахангай дүүргийн 94-р сургуулийн 9а ангийн сурагч О.Баярсүрэн
Шөвгөрсөн бөх- Багахангай дүүргийн 91-р сургуулийн 11а ангийн сурагч Э.Лхагва-Эрдэнэ
Шөвгөрсөн бөх- Багахангай дүүргийн 91-р сургуулийн 9а ангийн сурагч М.Отгонбаатар нар тус тус шалгарлаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.