Мэдээ

МӨРӨӨДЛӨӨ АСАА” МИНИ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН /2025-16/

МӨРӨӨДЛӨӨ АСАА” МИНИ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах “Мөрөөдлөө асаа” мини волейболын тэмцээнд алслагдсан Багахангай, Налайх, Багануур дүүргийн ЕБС-ийн 12 нас хүртэлх сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд эмэгтэй 6, эрэгтэй 8 багийн 160 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож Багахангай дүүрэг тэмцээний шилдгүүдээр шалгарлаа.

Эрэгтэй шагналт байр:

1-р байр – Б.Буянзаяа дасгалжуулагчтай Багахангай дүүргийн 91-р сургууль

2-р байр – Б.Буянзаяа дасгалжуулагчтай Багахангай дүүргийн 94-р сургууль

Эмэгтэй шагналт байр:

1-р байр – Б.Буянзаяа дасгалжуулагчтай Багахангай дүүргийн 91-р сургууль баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээний эрэгтэй тэгш тоглогчоор-Э.Өсөх-Ирээдүй

шилдэг холбогчоор-Ц.Төгөлдөр

шилдэг хамгаалагчаар- Г.Батбаатар нар шалгарсан байна

Эмэгтэй тэгш тоглогчоор- Г. Энгүүн

Шилдэг холбогчоор- М. Энхжин нар шалгарлаа.

1 хүн, сагсан бөмбөг тоглох, волейбол тоглож байна, хөл бөмбөг тоглож байна ба бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.