Мэдээ

Багахангай дүүргийн 2025 оны аварга шалгаруулах ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөгжөөн дэмжигчдийн тэмцээн /2025-12/

Багахангай дүүргийн 2025 оны аварга шалгаруулах ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөгжөөн дэмжигчдийн тэмцээн 3 насны ангилалаар 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд зохион байгуулагдлаа.

• Тэмцээний үйл ажиллагаанд:

• Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл

• Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Цогжавхлан

• Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Тэмүүлэн

• Соёлын ордоны бүжгийн багш МУСТА, БТА Ш.Түмэнцэцэг нар оролцлоо. Тэмцээнд хоёр сургуулийн 10 багийн 160 тамирчид маань авхаалж самбаа, авъяас чадвараа сорин оролцож шилдгүүдээ тодрууллаа.

•Тэмцээний шагналт байранд:

Бага насны ангилалд:

1. Э.Болормаа захиралтай 94 дүгээр сургуулийн Т.Ариунбаяр багштай 4,5-р ангийн хамтарсан баг

2. Э.Соёмбобат захиралтай 91 дүгээр сургуулийн Ц.Норов , Э.Энхбаяр багштай 4а,б ангийн хамтарсан баг

3. Э.Соёмбобат захиралтай 91 дүгээр сургуулийн Н.Батцэцэг багштай 3а ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Дунд насны ангилалд:

1. Э.Соёмбобат захиралтай 91 дүгээр сургуулийн Ц.Энхцэцэг багштай Cherry vibe баг

2. Э.Соёмбобат захиралтай 91 дүгээр сургуулийн О.Сэр-од багштай 8-9 дүгээр ангийн хамтарсан баг

3. Э.Болормаа захиралтай 94 дүгээр сургуулийн М.Энхзул багштай 9а ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Ахлах насны ангилалд:

1. Э.Соёмбобат захиралтай 91 дүгээр сургуулийн Б.Оюунтөгс багштай S&S Team баг

2. Э.Болормаа захиралтай 94 дүгээр сургуулийн М.Төгөлдөртуул багштай 10-12 анги тус тус шалгарсан байна.

Насны ангилал тус бүрт тэргүүн байранд шалгарсан баг тамирчид



2025.04.20-ны өдөр БУСО-нд зохион байгуулагдах "ХАНГАРДИ" ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН 2025 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ шигшээ тэмцээнд дүүрэг орон нутгаа төлөөлөн оролцох болно.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад


4 хүн, сагсан бөмбөг тоглож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.